Зөвлөгөөний тухай
Банк, санхүүгийн академиас жил бүр зохион байгуулдаг "Хүний нөөцийн зөвлөгөөн" нь банкны салбарын хүний нөөцийн мэргэжилтнүүдийг нэгтгэн, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх чухал арга хэмжээ юм. 2026 онд зөвлөгөөнийг Монголын Банкны Холбоо, түүний дэргэдэх Хүний Нөөцийн Мэргэжлийн Зөвлөл (ХНМЗ) болон Банк Санхүүгийн Академи хамтран зохион байгуулж байна.
Зөвлөгөөний гол зорилго нь банкны салбарт ажиллаж буй хүний нөөцийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд түлхэц болох, шинэ арга хэрэгсэл, технологийг танилцуулах, танин мэдэхэд дэмжлэг үзүүлэх явдал юм. Мөн оролцогчид сайн туршлагаа солилцох, networking үүсгэх боломжийг олгодог.
Энэ жилийн зөвлөгөөний хөтөлбөрт салбарын туршлагатай илтгэгчдийн гурван илтгэл, панел хэлэлцүүлэг, асуулт хариултын тэмцээн болон нэтворкинг багтсан.
Зөвлөгөөний сэдэв
2026 оны "Хүний нөөцийн зөвлөгөөн" нь "AI шилжилттэй холбоотой хүний нөөцийн ажилтны бүтээмжийг нэмэгдүүлэх тулгамдсан асуудлууд, гарц, шийдэл" сэдвийн доор явагдана. Хиймэл оюун ухаан, автоматжуулалт хүний нөөцийн үйл ажиллагаанд нэвтэрч буй өнөө үед ажилтны бүтээмжтэй холбоотой тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, гарц, шийдлийг хамтдаа эрэлхийлэх зорилготой.
Экспертүүдийн илтгэл
Хүний нөөц, AI технологийн чиглэлээр туршлагатай илтгэгчдийн практик илтгэлийг сонсоорой.
Панел хэлэлцүүлэг
AI шилжилтийн үеийн хүний нөөцийн бүтээмжийн асуудлаар салбарын мэргэжилтнүүдийн хэлэлцүүлгийг сонсож, асуултаа тавиарай.
Танилын хүрээ
Банкны салбарын бүхий л ХН-ийн ажилтнууд зөвлөгөөнд оролцох тул танилын хүрээгээ нэмэгдүүлэх боломжтой.
Илтгэгчид
Хүний нөөц, технологийн салбарт олон жилийн туршлагатай дараах эрхмүүд AI шилжилт, хүний нөөцийн бүтээмжийн сэдвээр илтгэл тавина.
А.Мэнд-Орших
Эрксис Инк, хамтран үүсгэн байгуулагч Илтгэл 1: 20x HR
Б.Нарангэрэл
Хаан банкны Хүний нөөцийн Ахлах бизнес түнш Илтгэл 2: AI & Automation in HR: From Practical Use to Future Opportunities
В.Баярсайхан
Ламбда Глобал үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал AI ашиглан сонгон шалгаруулалт хийх боломжуудХэлэлцүүлгийн оролцогчид
Ч.Халиун
Модератор Банк санхүүгийн академийн Гүйцэтгэх захирал
В.Баярсайхан
Панелист Ламбда Глобал үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал
Б.Нандин-Эрдэнэ
Панелист Axiom сургалт, судалгааны төвийн үүсгэн байгуулагч, СЭЗИС-ийн Ахлах багш


















